Sunday, January 29, 2012

imagine if you could meet your younger self

"imagine if you could meet your younger self" 

энэ үгийг уншихад шууд л гуниг төрөв. өнгөрсөн үеийн өөрийнхөө өмнө гэмтэй мэт, буруутай мэт сэтгэл төрөөд өрөөндөө ганцаараа байгаа мөртлөө толгойгоо ч эгц өргөж чадалгүй гудайлгав...
энэ л үгийг бодохоор, бүр бодохоор л хэлэх үггүй болж, дэмий л гэмшсэн царай гаргана. уучлаарай ч гэж хэлэх эрхгүй санагдана.

мөрөөдөл, хайр, итгэл, сэтгэлээр дүүрэн гэрэлтсэн тэр охиныг хоосруулчихаад, барьсан бүгдийг нь эвдэлчихээд, харанхуй гудамжны төгсгөлд хаяаад явчихсан мэт.

тэр охин өөрийнхөө сайхан цаг хугацаандаа жаргалтай байгаа болов уу? эсвэл намайг дагаж явж байгаад харанхуй гудамжинд гацчихсан байгаа болов уу?



би солиорч байна уу даа...

та нар бас ингэж өнгөрсөн үеийн өөртэйгөө уулзвал гэж 
нэг бодоод үздээ. над шиг солиорч байна уу?

Sunday, January 8, 2012

хүний амьдралд хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх цаг хугацаа өчүүхэн жоохон. тийм байтал яагаад хэрүүл хийж өчүүхэн бага хугацаагаа дэмий өнгөрөөх ёстой гэж?

хэн нэгнийг хүчээр хажуудаа байлгана гэдэг бол игоист зан

хайр дурлал шиг найдваргүй зүйл энэ хорвоод байхгүй ч гэрэл гэгээгээр дүүрэн энэ амьдралын тэг дунд зогсож байгаа болохоор хайранд итгээд, элдэв зүйлд шаналалгүйгээр сайхан амьдарцгаая



ажилдаа сайн, залуусын харцыг булаадаг бүсгүй гаднаасаа хүчтэй мэт харагддаг боловч дотроо бусдын л адил сул дорой нэгэн. гөжүүд зангаасаа болж дэлхийн хамгийн сайн найз залуугаа алдаад үхтлээ шаналж, санаж, бэтгэрнэ. "чи одоо юу хийж байна? чамтай дахиад шинээр эхлье гэж хэлмээргүй бн. шинээр эхлэх бус дахиад шинээр танилцмаар бна. гэр бүлсэг, худлаа ярьдаггүй, хүчтэй мэт харагдахыг хичээдэг, эрх, болхи чамтай дахиж учирмаар бна. чамтай учраад шинээр амьдармаар бна. дахин төрна гэдэгтээ итгэж бна. би хэтэрхий даварсан зүйл ярьж бж магадгүй ээ" гэсэн мэйлэнд нь "би ч бас" гэж хариу бичих боловч бардам зангаасаа болж арилгаад "битгий зууралдаад бай. гомдоллодог залуучуудад би дургүй" гэж уйлангаа бичээд явуулна. бусдад мэдрэгдэхгүйгээр өөрөө л дотроо зовоод бн. гэвч бүсгүйг ямар хүнийг сайн мэддэг, бүсгүй юу ч хийсэн чин сэтгэлээсээ хайрласаар бдг учираас залуу эцэстээ эргэж ирдэг ^^  /хайр гэж сонин шүү. яг одоо юу хийж байгааг нь мэдмээр санагдаад л...тэр хүн юу ч хийж яаж ч аашилсан хайрласаар л бдг/

нөхөртөө зодуулж, үргэлж бөхөлзөж айж амьдардаг гэрийн эзэгтэй өөрийгөө байж боломгүй зүйл амсаж яваагаа ухаарахгүй. нөхрийгөө л өөрийнхөө гэр бүл гэж бодох болсноос хойш төрсөн гэр бүлээсээ хөндийрсөн. ажлааса тарж ирээд юунаас ч бай шалтаг гаргаж, шалтаг биш юман дээр ч зодчихоод орой орондоо ороод уйлдаг нөхрийг нь аврах хүн өөрөөс нь өөр байхгүй гэдэгт итгэнэ. нөхөр нь шөнө гэртээ угаар тавих гэж бгаг мэдсэн ч нөхөртэйгээ хамт угаартна. эмнэлэгт сэрээд дүүдээ миний амь яасан ч яахав гэж бодсоноо хэлэхэд -чиний амь бол аав, ээж, би, дүү бидний хувьд үнэтэй, чи яасан ч хамаагүй биш гэж уйлна /хүнтэй суугаад, тусдаа амьдрал зохиогоод төрөлх гэрээсээ явсан хүмүүс өөрийн төрөлх гэр бүлээ "өөрийн гэр бүл" гэж харах нь багасдаг санагддаг юм. иймэрхүү хөндий харьцаа нь өөрийх нь төрөлх гэр бүлийн гишүүд болох аав ээж ах дүүд нь яаж тусдгийг мэдэрдэггүй. амьдралын том жижиг элдэв шийдвэрт оролцуулаад бай гэж бгам биш ч зарим хүмүүс эцэг эх ах дүүгээ зүгээр л нэг симбол маягаар хардаг болчихдог мэт. хэдийгээр өөр өрх бий болгоод явсан ч гэр бүл бол гэр бүл хэвээрээ л үлднэ. хэзээд чамайг өөрөөр чинь хайрлах хүмүүс/
нөхөр нь сэрсэн боловч ой санамжаа алдсан учир эхнэр нь өөрийнхөө хэн болохыг хэлэхгүйгээр асрана. хичнээн зодуулж байсан ч хайрласан дурласан хэвээр. хажууд нь байх хүсэл төрөвч, хажуудаа байлгах нь хоёуланг нь дахиад тамын тогоонд оруулахыг ойлгож нөхрөө шинэ амьдралаар ганцааранг нь амьдруулахаар шийднэ.

хайр дурлалд итгэдэггүй, өөрийгөө сансраас ирсэн гэж боддог, ганцаараа байх дуртай, хүнийг хүн чигээр нь хардаг, секс ямар байдгийг үзэх гэсэндээ орон гэргүй өөрөөс нь хорин насаар ахмад хүнтэй унтсан оюутан охин хайр дурлалтай учрана. амьдралд утга учир өгдөг болно. хорвоог өөрөөр харна. хажуудаа хүнтэй байхын утга учрыг ойлгоно. /хайр сайхаан~/
бас тэр охин өөр гэр бүл зохиогоод явсан аавийгаа ойлгож чаддаггүй ч аавийгаа хорт хавдартай байж магад гэсэн мэдээг сонсоод салаад явсанаас нь хойшх жилүүдийн бэлгүүдийг нөхөж өгнө. үзэн яддаг мэт байсан охин сэтгэлээ нээнэ. -бага хүүхэд болохоор аавтайгаа өнгөрүүлсэн хугацаа хамгийн бага. тийм болохоор миний төлөө урт наслаад өгөөч гэж гуйн уйлна. хуриман дээрээ ааваасаа уучлал гуйна. муухай аашилж байсан нь аавдаа эрхэлснийх л байсан гэдгийг хэлнэ./эцэг эх үр хүүхдийн холбоо юу ч тохиолдсон хэзээ ч сарниж алга болохгүй, үргэлж гагнагдсан хэвээр/

дүү нь хайраа олоод хуримаа хгд бүх зүйл нь амар амгалан болж бгад эгч нь атаархахад ээж нь -дүүгийх нь амьдрал одоо л эхэлж байна. жинхэнэ баяр баясгалан, жинхэнэ зовлон шаналал үүнээс л хойш л ирнэ гэнэ.

гурван охиных нь эцэг өөр бүсгүйд дурласныг мэдээд -тэр хүнтэйгээ хамт сайхан амьдар гээд явуулсан эхнэр эхнэр нөхөр салсан ч "гэр бүл"-ийн холбоо хэзээ ч тасрахгүйг мэдэж байсан. шинэ эхнэрт нь бэлэг илгээнэ,төрөхөд нь очиж хүүхдийг нь хараад үнэн сэтгэлээсээ баярлан уйлна. шинэ эхнэр нь -би хэзээ ч таны хэмжээнд очиж чадахгүй гээд чин сэтгэлээсээ хүндлэнэ./амьдралд бусдын үйлдэл, алхам юмуу гэнэтийн хэн ч буруугүй зүйлээс болж өөрийгөө зовоох шаардлагагүй шүүдээ. мэдээж эхнэрт хэцүү байсан. зөндөө уйлсан, шаналсан. гэвч байдлыг эерэгээр хүлээж авч, өөртөө амараар амьдарсан. бидний хэрхэн хүлээж авахаас шалтгаалж аливаа үйл явдал зовлон юм уу жаргал болдог/
-хүнд хайртай болох нь өөрт л ашигтай гэж хэлэхэд охид нь гайхаад аавыг нь яагаад үзэн яддаггүйг асуухад -хүнд дурласан аав чинь их жаргалтай харагдаж бсан. нэгэнт сэтгэл нь эргэж ирэхгүйгээс хойш би л өөрчлөгдөх хэрэгтэй болсон. хайр дурлал бол мөнхийн оньсого учраас өөрийхөө хүссэнээр л бодож явахаас өөр замгүй гэж хэлнэ. 

би байхгүй байсан ч та хэд алзахгүй гэж бодсон учраас л би явсан юм гэж хэлэх эцэг хэдийгээр хариуцлагагүй өөдгүй амьтан мэт боловч өөрийн сэтгэлдээ үнэнч хандаад хайртай хүмүүсийнхээ өмнө үнэнээрэээ л бга нь болон хоёр гэр бүлийнхээ дундах харилцааг эвээр авч яваа нь сайхан санагдсан. /эр хүн гэдэг хэн нэгэнд хэрэгтэй гэсэн бодлоор амьдардаг юм шиг. эхнэр нь үр хүүхэд нь хүчтэй, биеэ даасан, өөрсдийгөө аваад явах чадвартай байвал өөрөөр нь дутаж буй хэн нэгэн рүү тэмүүлдэг мэт. эр хүнд өөрөөр нь дутаж буйг байнга мэдрүүлж байх хэрэгтэйм шиг бган/


ийм нэг найман ангит сайхан киног энэйчкэйгээр үзчихлээ. солонгосын нуршсан хэдэн зуун ангит бус хэдхээн ангид багтаагаад олон сайхан зүйлсийг илэрхийлдэг болохоор нь би японы олон ангит кинонуудад дуртай бдг юм. над мэт минималист хүн тэр солонгос киног нь үзэж чадкум бн лээ.




Wednesday, December 28, 2011

2011 оныг үдэхүй болон 2012 оны угтахуй


зиак 2011 оныг дүгнэнэ гэж нэг ажил бн. өнгөрсөн оноос хойш иймэрхүү юм хийдэг болсон. яг үнэнийг хэлэхэд жоохон ядаргаатай л юм. дүгнэх бол яахав. төлөвлөнө гэдэг л...би чинь юмыг төлөвлөх дургүй хүн. хорвоо гэнэтийн учралаар дүүрэн, бүх зүйлийг хяналтандаа байлгаж чадахгүй, тийм бололцоо ч байхгүй байтал яг төлөвлөгөөний дагуу бүх юм болно гэж бодоод, ингэнэ тэгнэ гэх утгагүй ээ. яахав ерөнхий чиг гаргах бол хэрэгтэй хэрэгтэй. за өнгөрснөө дүгнэе.
2011 онд бол миний жил орсоон. /насыг минь ийнхүү мэдлээ та нар/. жил орохоор барцадтай бдг гд л бдг. тэр үнэн бжээ. би уг нь янз бүрийн юманд итгэдэггүй юм. гэтэл итгэхээс өөр арга бсангүй. барцад бсаан бсн. өвдсөн. анх удаа айхтар өвчний нэрийг сонсож анх удаа өвчинтэй нүүр тулах ямар бдгийг үзсэн. эмч өөдөөс шууд пүл пал гээл нээх амархан хэлсэн. гараад өөрөө бодсон. хүн амьтнаас асуусан. хариулсан хүмүүс бүгд шууд аймр аймр зүйлс хэлж зүрх үхүүлсэн. өвчний тухай ямар ч мэдлэггүй надад шок болсон. эмнэлэгт ижил оноштой хүмүүс ямар болсныг, юуг тэвчиж амьдардгийг хараад би ч бас ийм болвол яанаа гэж бодохоос аймар байсан. миний амьдрал яаж өөрчлөгдөхийг, би өөрийгөө хүссэнээрээ 100 хувь дайчилж амьдралаа өөрөө дураараа залж чадахгүй болох нь гэж бодогдож ганцаараа байх болгондоо уйлсан, айсан. зориг гэдэг зүйл хүнээс тийм ч амар гардаггүй юм бнлээ. хүн юм бүхэнд бэлэн байдаггүй. гэнэтийн зүйлд тулгамддаг, сандардаг. харин юутай тулгарснаа судлаад, хүмүүстэй уулзаад, эсрэг арга хэмжээг нь аваад, тайван байвал аяндаа тайвширдаг юм бнлээ. юуг ч байсан бид туулаад л гарахаас өөр замгүй шүү дээ. одоо бүгд ард үлдсэн гэж хэлж мэдэхгүй ээ. эмчилгээгээ хийлгэж л бгаа.
саарын хажуугаар сайн зүйлс бс бнаа бн. яг өвчинтэй давхцаж амьдралд минь сайхан зүйлс болсон. олон жил мөрөөдсөн газартаа ажиллах болсон. өөрөөрөө бахархах шинэ зүйлстэй холбогдсон. нийгмийн сайн сайхан, бусдын сайн сайхны төлөө хувь нэмрээ бодитоор оруулах болсон. ажлын хажуугаар хоёр ч зүйлд ханцуй шамдан орсноор мэдээж ачаалал маш их нэмэгдсэн. гэвч хийж байгаа зүйлсийнхээ ач холбогдлыг бодохоос аз жаргалтай байдаг болсон. өөрөөрөө бахархах зүйлс нэмэгдсэнээр энэ нь эргээд амьдрах цэнэг, цаашид ихийг хийсээр байх эрч хүчийг өгч байна
дээрх бүгд бол гэнэтийн зүйлс бсн учраас жилийн өмнө бичиж бсан төлөвлөгөөгөөний дагуу яг таг бол явж чадаагүй ээ. номтой тийм ч ойр байж чадаагүй. бас эфбиг багасгана гэсэн чадаагүй. сошиал мэдиагаар олон ажил хэрэг явагдаж бгаа учир хол байх боломж бүрдсэнгүй ээ. тивиг харин үзэхээ эрс багасгасан. одо бүр үзэх ч юм олдхоо бсан. бас газтай ундаа уухгүй бгаа. биеийн тамирийг бас сайн хийсэн буюу бассэйнд идэвхитэй явсан. сонин шүү хүн биеийн тамираар хичээллэхээр цаанаасаа л аз жаргалтай болдог.
эмнэлэг, домлого, хичээл сургууль гд улсын ажлаа бага зэрэг цалгардуулсан ч өмнөх жилүүдийг бодвол гараасаа илүү чанартай зүйл гаргадаг болсон шиг санагдаж байна.
2011 он олон талаар намайг туршсан юм шиг жил байлаа. юу ч хийсэн буруу болоод байх шиг, тог нь тасарсан лифтэнд чөтгөртэй хамт гацах гдг шиг өдрүүд олон байлаа. бас олон сайхан зүйлийн эхлэл ч байлаа. тэнгэрт нар ч бий хур ч бий. харин хур ороход итгэл найдвараа алдалгүй хүн чигээрээ, өөрөөрөө үлдэх нь л чухал юм шиг.
ирэх жилийн төлөвлөгөө гэж нарийн гаргахгүй ээ. болох зүйл болдгоороо л болно. ямар ч байсан томоохон өөрчлөлт бол гарах байх гэж бодож бн. харин амьдралд юу ч тохиолдсон өөртөө үнэнч үлдэж, өөрийн итгэдэг зам мөрөөрөө явсаар байх болно.
i'll keep moving forward. no matter my steps are big or small. i'll keep walking, i'll keep searching and i'll keep believing in myself.
HAPPY NEW YEAR EVERYONE!May you shine!

Wednesday, December 21, 2011

хэвээрээ

"8 жилийн өмнөх энэ өглөө чи арын хаалганы шатан дээр ганцаараа сууж байсныг чинь ер мартдаггүй" ингэж хэлэхийг нь сонсоод хэзээд зүрхэнд нь тэр л хэвээрээ байсаар байгаагаа мэдрэх сайхан байлаа.

хэзээ ч мартагдахгүй, хэзээд ариунаараа, хэзээд нялхаараа, хэзээд ч хайрласан хэвээрээ


энэ их гоё дуу. бүх үгнүүд нь гоё. анхааралтай сонсоод үзээрэй
Анхны хайрын үлгэр жаргасан ч эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе

гэснээс энэ эмэгтэйг надтай аягүй адилхан гээд бдг шд хүмүүс ;) надтай адилхан юм уу, би адилхан юм уу?! kk

Sunday, December 18, 2011

хайртай болно гэдэг өөрийгөө таваглаад өрөөлд хутга сэрээтэй өгөхийн нэр

Лило

Thursday, December 1, 2011

зөрчил-айдас-төөрөлт


би хэрвээ чадахгүй бол яаана гэж гэнэт бодогдоод маш ихээр айлаа. би чадахгүй бол яаана. миний хүч хүрэхгүй бол яаана. мөн чанартаа би өөрийнхөө бодсон шиг хүн биш бол яаана. би айж байна.
хүмүүс хэлдэг. "ахин төрмөөр, шинээр эхэлмээр" эсвэл "нэг тийшээ зугатмаар, бүүр хол явмаар", аа бас "би л байхгүй болчихвол болчих юм шиг бн" гэж. би дөнгөж сая тэгэж л бодлоо.
Би аз жаргалын эх үүсвэр байж чаддагүй юм аа гэхэд бгаа жаргалаа тогтоож чаддаггүй юм болов уу. би хүйтэн, хөндий, хувиа бодсон хүн. би мэднэ. би өөрийгөө өмөөрөхгүй. яагаад ийм болсноо ч мэднэ. гэвч, тэнгэрт нар ч байдаг сар ч байдаг шиг надад ч бас сайхан зүйлс бий. би мэднэ. сайхандаа тулвал би хамгийн сайн сайхан хүн болж ч чадна.
гэхдээ яг одоо би эргэлзэж сууна. би өөрийгөө хамгийн сайн нь байж чадна гэж итгэж байгаа ч бие минь, ухаан бодол минь, хүч минь хүрэхгүй бол яаана гэдэгт би эргэлзэж байна. үнэндээ би зүгээр л хэн ч биш бол яаана. энэ бүх хүн, энэ бүх ажил, энэ бүх тэмүүлэл минь гайхаж хоцрох байхдаа.
цаанаас нь заяагдсан хувь тавиланд би итгэдэггүй. амьдралын минь дарвуулт завь хааш чиглэхийг би л өөрөө шийднэ гэж итгэдэг. гэвч, би зүгээр л нэг муу их санасан ялагдагч бол яаана.
туйлын үнэн гэж байхгүй, сэтгэл гэдэг ч барьцгүй. ийм байхад би юунд итгэж амьдрах юм бэ. итгэж ирсэн үнэт зүйлс минь өдөр бүр няцаалттай тулгарч байхад би яаж хөл дээрээ бат зогсох юм бэ. би яаж өөрчлөлтийг хийнэ гэж зүтгэх юм бэ.
би яг одоо өөрийгөө танихгүй, мэдэхгүй, өөрөө өөртэйгөө зөрчилдөж сууна. ер нь би өөрөө өөртөө ч итгэхгүй, байхад яаж би бусдад итгэж, яаж бусад хүмүүс надад итгэх юм бэ. би өөрөө зөрчилөөр дүүрэн байхад яаж амьдрал минь зөрчилгүй байх юм? ийм л байдлаар цааш үргэлжлэх юм бол зовон байж хүний нийгмийн гаслант өдрүүдийг туулах шаардлага байгаа юм уу.


I would like to be here, I would like
To be there,
I would like to everywhere at once.
I know that's a contradiction in terms,
And it's a problem, especially when
My body's clearing forty as my mind is
Nearing ten.

I can hardly stay up, and I can't get to
Sleep,
And I don't want to wake tomorrow
Morning
At the bottom of some heap,
But why take it so seriously?
After all, there's nothing at
Stake here-only me.

I want to be young, and I want to be
Old.
I would like to be wise before my time
And yet be foolish and brash and bold.
I would like the universe to get down
On it's knees
And say, "Guido, whatever you please,
It's okay. Even if it's impossible, we'll
Arrange it."
That's all that I want.

I am lusting for more. Should I settle
For less?
I ask you, what's a good thing for, if
Not for taking it to excess?
One limitation I dearly regret,
There's only one of me I've ever met.

I would like to have another me to
Travel along with myself.
I would even like to be able to sing a
Duet with myself.

I would like to be here (Sing along
With myself in a song)
To be there (Walking down a lane now,
Everywhere)
Everywhere (Everywhere. That's a
Contradiction in terms. I want to)
Here
Here
Here
Guido
Guido
Guido
Me

I want to be Proust or the Marquis De
Sade,
I would like to be Christ, Mohammed,
Buddha
But not have to believe in God,
And you know I mean it with all of my
Heart.
It's the end if something important
Doesn't start.

I want to be young, but I have to be
Old.
What I want is a tale of sound and
Fury
That some idiot went and told.
I would like the universe to get down
On it's knees
And say, "Guido, whatever you please,
It's okay.
Even if it's ridiculous, we'll arrange
it."
So arrange it!

That's all that I want!

Thursday, November 24, 2011

зүгээр л дураараа

зүгээр л дураараа дотор минь орчихоод
зүрхэн тушаа үүрээ зассан
болсон явдлыг ухаарахын завдал үгүй
бодол санаа минь ажиллахаа болисон

зүгээр л дураараа
зүрхэнд минь яахыг хэлсэн

зүгээр л дураараа
зүрхийг минь удирдсан

зүгээр л дураараа
зүрхийг минь
баясгахдаа баясгаж
уйлуулахдаа уйлуулсан

тэгээд
зүгээр л дураараа үүрээ эвдээд
зүгээр л дураараа гараад явчихсан

Лило